Рублийн уналтыг дагаад Орост үр тарианы үнэ нэмэгдсэн талаар "ПроЗерно» компанийн ерөнхий захирал Владимир Петриченко мэдэгджээ.
“Өнгөрсөн долоо хоногт үр тарианы зах зээлийн тодорхойлох хандлага салбарын асуудал биш, валютын хүчин зүйл байлаа. Ийм хандлага ч ойрын хоногуудад үйлчилнэ” гэж Петриченко мэдээлжээ.
Түүний хэлснээр Оросын Европын нутаг дэвсгэрт гуравдугаар зэргийн улаан буудайн үнэ 810 рублиэр нэмэгдэн тонн нь 11135 рубль хүрчээ.Дөрөвдүгээр зэргийн улаан буудай 750 рублиэр үнээ нэмэн тонн нь 10340 рубль, тавдугаар зэргийн улаан буудайн үнэ 475 рубрублиэр нэмэгдэн тонн нь 9400 рубль болсон байна. Үр тарианы рублийн үнэ нь 5-7%-иар нэмэгджээ.
Мягмар гаригт евро 100 рулиэр, доллар 80 рублиэр зарагдан орос валютын эрс уналт гарсан байлаа. Сэтгүүлчид “хар өдрүүд” гэж рублийн уналтыг нэрлээд амжжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР