Дэд сайдууд “ихэрлэх” нь тодорхой болжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.17-нд нийтлэгдсэн

Дэд сайдууд “ихэрлэх” нь тодорхой болжээ

АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, дэд сайд нараа тодруулсан асуудлаар нэмэлт мэдээлэл хүргэе.

Эх сурвалжийн хэлснээр Эрүүл мэнд, спортын яам хоёр дэд сайдтай байхаар болсон гэнэ. Спортын салбарыг хариуцах дэд сайдаар Сонгинохайрхан дүүргээс нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсан Т.Болбаатарыг АН-ын гүйцэтгэх зөвлөл санал болгож, дэмжсэн байна.

Үүний өмнө МАН-аас Д.Атармааг Эрүүл мэнд, спортын дэд сайдад нэрийг нь тодруулаад байсан юм.

Ингэснээр одоогоор бүх намуудаас дэд сайдуудын нэрс тодроод байгаа ч Эрүүл мэнд, спортын яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хоёр дэд сайдтай болж, салбараа хуваан, сайдуудаа ихэрлүүлэх журмаар асуудлыг шийдэх нь бараг тодорхой болж байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж