Нисдэг тавгаас болж нислэг саатжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Нисдэг тавгаас болж нислэг саатжээ

БНХАУ-ын Жэзян мужийн Ханжоу хотын нисэх онгоцны буудал бүтэн цаг хаагдаж нислэгүүд саатжээ. Түүний шалтгаан нь Жэзян мужийн тэнгэрт нисдэг таваг буюу үл танигдах нисдэг биет гарч ирсэнтэй холбоотой аж. Нисдэг биетүүд өчигдөр орон нутгийн цагаар 21.00 цагийн үед илэрчээ. Үүний улмаас Ханжоу руу чиглэж байсан бүх нислэгийг зэргэлдээх хотуудын нисэх буудалд шилжүүлэн буулгажээ.

Үл танигдах нисдэг биет нисэх онгоцны буудал орчимд илрэх нь аюултай гэнэ. Хэдэн жилийн өмнө Лондонгийн нисэх буудалд газардах гэж байсан Alitalia компанийн онгоц пуужин хэлбэрийн тийм биеттэй мөргөлдөх шахаж азаар эсэн мэнд газардаж байжээ. Яагаад үе үе ийм биет гарч ирдгийн учрыг тайлж чадагүй байгаа гэнэ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж