“Марко Поло”-д Сү.Батболдын хүү оролцжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.17-нд нийтлэгдсэн

“Марко Поло”-д Сү.Батболдын хүү оролцжээ

Саяхан нээлтээ хийсэн “Марко Поло” кинонд монголоос жүжигчин Б.Амарсайхан тоглосон билээ. Тус кинонд жүжигчин Б.Амарсайхан Ариг бөхийн дүрийг бүтээж, Монгол хүн Холливудын кинонд хөл тавьсан анхны жүжигчин болж чадлаа хэмээн хэвлэл мэдээллээр шуугьж байсан.

Тэгвэл Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү тус кинонд тоглосон байна. Тодруулбал, Ерөнхий сайд асны Б.Баттүшиг уг кинонд тоглосон талаараа “Кино зураг авалтын нэг хэсэгт оролцсондоо баяртай байна. “Марко Поло олон ангит кино өнөөдөр Netflix дээр гарлаа” хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Түүний тоглосон хэсэг киноны наймдугаар ангид гардаг гэнэ.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж