Ханхүү Уильямын хүү өдгөө 17 сартай Жорж Александр Луи нь моодны ертөнцөд ноёрхол тогтоодог болжээ. Хаан ширээг залгамжлах ханхүү Луй саяхан зул сарын баярт зориулсан зураг авахуулсан нь хэвлэл мэдээллээр цацагдсан билээ.
Гэтэл энэхүү зургийг авахуулахдаа өмссөн хувцастай нь ижил загварын хувцаснууд дэлгүүрийн лангуунаас нэг өдрийн дотор л алга болжээ.
Түүний өмссөн “Start-rite” брэндийн гутал 36 фунт стерлингийн үнэтэй ба дэлгүүрүүдийн лангуун дээр байсан уг загварын гутлууд 48-хан цагийн дотор зарагдаж дууссан байна.
Тус гутлыг үйлдвэрлэгч компани нь 222 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа ба өмнө нь хэзээ ч ййм зүйл тохиолдож байгаагүй гэнэ.
Т.АНУ