Нараар цэнэглэгддэг онгоц 24 цаг нисээд газардлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Нараар цэнэглэгддэг онгоц 24 цаг нисээд газардлаа

Нарны туяагаар цэнэглэгддэг онгоц бүтэн 24 цаг тасралтгүй ниссэнийхээ дараа амжилттай газардлаа гэж “Associated Press” агентлаг мэдээллээ. Энэ рекорд нь зөвхөн нарны туяагаар цэнэглэгдэн дэлхийг буулгүй тойрч чадах онгоц бүтээх гэсэн зохион бүтээгчдийн амжилтыг нэг алхам урагшлуулсан байна. 207 фут (63 метр) далавчны урттай уг онгоц Швейцарийн нийслэл Берн хотоос 54 км зайтай байдаг Пейернийн нисэх буудалд орон нутгийн цагаар өглөөний 9 цагт газардсан байна. “Solar Impulse” багийнхан уг онгоцны 12 мянган нарны баттерей нь өдөр хангалттай цэнэг авч чадаж байгаа тул шөнө хүртэл нисч чадаж байна гэж ярьжээ. Дөрвөн хөдөлгүүртэй уг онгоцыг тийрэлтэт сөнөөгч онгоц жолооддог байсан нисгэгч Андре Боршберг жолооджээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж