Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 16.00 цагт зарлагджээ. Хуралдаанаар дэд сайдад нэр нь тодорсон хүмүүсийг томилох асуудлыг хэлэлцэнэ. Одоогийн байдлаар МАХН, МАН дэд сайдуудаа тодруулаад байгаа ч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хоёр намаас хоёр сайдын нэр давхцаад байна. МАН, АН-ын аль альных нь хувьд Боловсролын яамыг авах ёстой гэдэг байр суурь илэрхийлж буй. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдэх бололтой. Харин АН-ын Гүйцэтгэх зөвлөл яг одоо хуралдаж байгаа бөгөөд дэд сайдуудаа удахгүй тодруулна.
С.ОТГОН