АНУ-ын Кибер коммандын логоны нууц

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

АНУ-ын Кибер коммандын логоны нууц

Шинээр байгуулагдсан АНУ-ын Кибер комманд нь тус улсын интернетээр дамжуулан дайтах чадавхийг төвлөрүүлэн чиглүүлэх зорилготой. Гэхдээ өдийг хүртэл тус байгууллага бусдын сониуч занг хөдөлгөж, толгой эргүүлсэн зүйлсээрээ алдаршаад байгаа. Тухайлбал, тус байгууллагын логоны дотор талын алтадмал тойрог дотор “9ec4c12949a4f31474f299058ce2b22a” гэсэн 32 битийн код бичигдсэн байдаг. Үүнийг саяхнаас зарим хүн ажигласан бөгөөд “Wired’s Threat Level Danger Room” блог энэ код ямар учиртайг тайлах уралдаан лхагва гаригт зарлаж, зөв тайлсан хүнд футболк болон Олон улсын тагнуулын музей үзэх билет амалсан байна.

Гэхдээ одоогийн байдлаар энэ кодны учрыг хэн ч мэдэхгүй байгаа бөгөөд Кибер коммандын хэвлэлийн төлөөлөгч дэслэгч Стив Карри өөрөө ч гэсэн мэдэхгүй гэсэн ба энэ нь ямар нэг “уриа байх гэж бодож байна” гэж ярьсан байна. Түүнчлэн тус байгууллагын эрхэм зорилгын аль нэг хэсгийг “MD5” хөрвүүлэгчийг ашиглан код үүсгэсэн байж магадгүй гэж ярьжээ. Энэ код тайлагдаж хэн нэг нь футболк авсан ч гэсэн АНУ-ын Тагнуулын төв газрынхан өөрсдийнх нь код тайлагдаагүй хэвээр л байна хэмээн инээд алдсаар байх болно. Учир нь Тагнуулын төв газрын Ланглий дахь төв байрны гаднах баримал дээр кодолсон тэмдэгтүүд байдаг бөгөөд үүнийг 20 жилийн дотор хэн ч тайлж чадаагүй гэж үздэг ажээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж