Мянганы сорилтын сан дахин төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.12.17-нд нийтлэгдсэн

Мянганы сорилтын сан дахин төсөл хэрэгжүүлнэ

Мянганы сорилтын сан Монгол Улсад дахин төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монгол Улсад дахин төсөл хэрэгжүүлэх болсон талаар өчигдөр танилцууллаа.

Иймд энэ төсөлд хамрагдаж болох салбартаа нэн шаардлагатай төслийн саналыг боловсруулан Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосон байна.

АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлдэг Мянганы сорилтын сангийн үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөнд буцалтгүй тусламж үзүүлэх нийт 68 орон багтсанаас Монгол Улс 37 дугаар байрт багтжээ. Мянганы сорилтын сан өмнө нь манай улсад 285 сая долларын төсөл амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд Монгол Улсын сайн засаглалыг бэхжүүлэхийн төлөөх үйл ажиллагааг үнэлж, төслийн эхний шатанд хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг үндэслэн энэхүү шийдвэрийг гаргажээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж