Хоол хүнсний чиг хандлагын талаар шинэ сонин мэдээ юу байна?

Хуучирсан мэдээ: 2014.12.17-нд нийтлэгдсэн

Хоол хүнсний чиг хандлагын талаар шинэ сонин мэдээ юу байна?

Хоол тэжээлийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлох амархан. Та найз нөхдөөсөө эсвэл хэвлэл мэдээллээр шинэ хоол ба хоолны дэглэмийн талаар байнга дуулж, таныг анзаараагүй байхад дэлгүүрийн лангуун дээр олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн шинээр бий болж байна. Хоол хүнс судлаачид хүнс тэжээлийн шинэ чиг хандлагын талаарх мэдээллийг байнга хүлээн авдаг. Үүнтэй адил би ч бас саяхан Атлантад болсон Хүнс тэжээл, хоол зүйн академиас жил бүр зохион байгуулдаг ээлжит хуралд оролцоод нилээд мэдээлэл олж авлаа. Энэ хурлын үеэр сургалт, мэдээллийн шинжтэй үйл ажиллагаанаас гадна үзэсгэлэнгийн танхимаар хэдэн цаг явж, олон зуун төрлийн хүнсний шинэ бүтээгдэхүүнтэй танилцах (бас амталж үзэж болно!) боломжтой тул ямагт сонирхолтой, зугаатай байдаг.  Хүнсний  үйлдвэрлэгчид нэгэн дээвэр дор цугласан энэ үед хүнс тэжээлийн шинэ чиг хандлага болон анхаарал татсан сэдвүүдийг тодорхойлох нь хялбархан байдаг билээ. Доор заримыг нь дурьдав.

Хоол, хүнс тэжээлийн чиг хандлага#1: Уургаар баяжуулсан зууш

Хурлын үеэр хамгийн их анхаарал татаж байсан хоол хүнсний чиг хандлага уураг байлаа. Надтай уулзаж ярилцсан үйлдвэрлэгч нараас нилээд олон нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ, тэр дундаа хөнгөн зуушинд агуулагдах уургийн хэмжээний талаар ихэд онцгойлон ярьж байлаа.

Хоолны оронд ойр зуурын зууш идэх нь “муу” гэдэг үзлийн оронд тэнцвэржүүлсэн, эрүүл зууш гарч ирж байгаад би ч бас их баяртай байсан.

Хүмүүс тэжээл багатай “хөнгөн идэх зүйлс”-ийг энэхүү зуушинд хамааруулах болсоноор “зууш” ийм муу нэртэй болсон билээ. Мөн зуушийг хоол тэжээл болон витамин, эрдэс, уургийн хэрэгцээг хангахаас илүүтэй зугаацах зорилгоор иддэг зүйл гэж ойлгох болсон нь ийнхүү муу нэр зүүхэд хүргэсэн байна.

Гэтэл уураг агуулсан эрүүл зууш хэд хэдэн чухал ач тустай юм. Тухайлбал, хоол идэх цаг болохоос өмнө өлсөх мэдрэмжийг дарж, өдөрт хүнсээр нэмэлт тэжээл авах өөр “боломж”-ийг олгож байна. Өөрөө өөртөө зууш бэлдэх нь хэцүү биш ч цаг их ордог. Дэлгүүрийн лангуун дээр эрүүл мэндэд тустай зуушнууд шинээр гарч ирэх болсон тул хоолны цаг болохоос өмнө уураг хэрэглэх нь хялбар бөгөөд зуушийг зөв хэрэглэх нь эрүүл зөв дадал зуршил мөн гэсэн ойлголтыг дэмжиж өгөх юм.

Хоол, хүнс тэжээлийн чиг хандлага #2: Глютен агуулаагүй хүнсний чиг хандлага хэвээр байна

Хурлын үеэр ажиглаж байхад буудай агуулаагүй/глютен агуулаагүй хүнсний чиг хандлага мөд зайгаа тавьж өгөхөөргүй байна.

Глютен агуулаагүй маш олон шинэ бүтээгдэхүүн гарсан байх бөгөөд тэдгээрийг хүмүүст амсуулж байгааг хараад ийм бүтээгдэхүүнүүдийг өргөн дэлгэр худалдаалдаг болж байгаа тул улам олон хүмүүс хэрэглэдэг болох юм байна даа гэж бодсон. Ийм глютен агуулаагүй бүтээгдэхүүнийг хүмүүс хэрэглэх шаардлагатай ч бай үгүй ч бай ямартаа ч ийм төрлийн бүтээгдэхүүний чиг хандлага таны хоол хүнсний төрөлд шинэ зүйлийг нэмэх юм.

Хоол хүнсний глютений эх үүсвэр нь улаан буудай бөгөөд глютен агуулаагүй хүнсний чиг хандлагыг баримтлагчид бидэнд сагаг, шар будаа, тэф, амарант зэрэг үр тариа болон тэдгээрийг ашиглаж хийсэн бүтээгдэхүүн гэх мэт “буудайг орлуулах” бүх төрлийн сонирхолтой хувилбаруудыг танилцуулсан. Энэ нь хоол хүнсний нэр төрлийг олшруулж байгаа нэг сайн хэрэг бөгөөд ургамал бүр өвөрмөц тэжээл болдог тул та илүү олон төрлийн витамин, эрдэс, тэжээл авах болно.

Гэхдээ нэг бодох юм байна. Олон хүмүүс глютен агуулаагүй бүтээгдэхүүн рүү хошуурч, үүнийг жин хасах хамгийн зөв зам гэж андуурах нь бий. (10- 15 жилийн өмнө үнэхээр глютен агуулаагүй бүтээгдэхүүний төрөл маш цөөн байсан бөгөөд глютен хэрэглэхээс зайлсхийнэ гэдэг нь ерөнхийдөө улаан буудай болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх гэсэнтэй адил утгатай байсан болохоор глютен агуулаагүй хүнс гэхээр үндсэндээ жимс, ногоо, уураг зэрэг нүүрс ус багатай бүтээгдэхүүнээс бүрдэх тул олон хүн жин хасч байв).

Одоо гарч ирээд байгаа глютен агуулааагүй бүтээгдэхүүнүүдийн нилээд олонх нь мөн түүнчлэн миний амссан, дэлгүүрийн лангуун дээр шинээр тавигдах гэж байгаа тэдгээр бүтээгдэхүүн ч ялгаагүй илчлэг багатай байх албагүй юм. Тэгэхээр та глютен агуулаагүй бүтээгдэхүүний чиг хандлагыг дагахаар шийдсэн бол бүтээгдэхүүний тэжээллэг чанарын талаарх мэдээллийг сайн уншиж, хэр их хэмжээний илчлэг авч байгаагаа мэдэж байх нь зүйтэй. Анхаарах зүйл: Глютен агуулаагүй бүтээгдэхүүн илчлэг багатай байх албагүй.

Хоол, хүнс тэжээлийн чиг хандлага #3: Пробиотек буюу ашигтайбактери

Хүний хоол боловсруулах замд агуулагддаг хэд хэдэн төрлийн бактерийн цуглуулга болох микробиом болон түүний эрүүл мэндэд нөлөөлөх үүргийн талаар нилээн дорвитой судалгаа хийж байна. Хурлын үеэр эдгээр “ашигтай” бактерийн өсөлтийг дэмжих бүтээгдэхүүн улам их гарах болсон нь ажиглагдаж байлаа.

Исгэж хийсэн хоол хүнс нь эрхтэн системд ашигтай бактерийг авах гол эх үүсвэр бөгөөд ихэнх хүмүүс энэ бактерийг агуулсан тараг зэрэг исгэсэн сүүн бүтээгдэхүүнийг мэддэг. Би пробиотик агуулсан (исгэж хийсэн) котэйж бяслаг амсаж үзсэн. Мөн исгэж, савласан хүрэн манжин, лууван, хэд хэдэн төрлийн ундаа, пробиотек бүхий “хатуу юм” ч байсан шүү.

Микробиомийн эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөөний талаар олон хүн мэддэг болсон тул иймэрхүү пробиотикоор баялаг, исгэсэн бүтээгдэхүүн дэлгүүрт улам ихээр зарагдах байх гэж бодож байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж