Дэлхийн II дайн дууссан тавдугаар сарын 9-ний өдрийг ОХУ-д Ялалтын баяр болгон тэмдэглэдэг билээ.
Тэгвэл ОХУ ирэх Ялалтын баярын арга хэмжээндээ Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг урьсан байна.
Хэрэв Ким Чен Ун урилгыг хүлээн авч ОХУ-д айлчлах аваас энэ нь түүний Хойд Солонгосын удирдагчийн суудлыг залгамжилснаас хойшхи анхны гадаад айлчлал болох юм.
Японы “Асахи шимбун”-д мэдээлснээр Москва Ким Чен Уныг Ялалтын баярт урьсан нь Хойд Солонгосоор дамжин Сөүл рүү байгалийн хийн нийлүүлэх төсөлд Пхеньянтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай холбоотой гэнэ. ОХУ нь Барууны хориг болон газрын тосны үнийн уналтаас болж эдийн засгийн хямралд өртөөд байгаа юм.
Өмнө нь өнгөрсөн арваннэгдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москва хотноо Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны тусгай төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм. Энэ уулзалтаар Хойд Солонгос болон ОХУ-ын харилцааг гүнзгийрүүлэх болон бүс нутгийн хамгаалалтыг нэмэгдүүлэх тухай хэлэлцсэн аж. Түүнчлэн энэ үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Хойд Солонгос цөмийн хөтөлбөрийн асуудлаарх олон улсын яриа хэлэлцээрийг сэргээхэд Пхеньян бэлэн гэдгийг мэдэгдсэн юм.
ОХУ нь Хойд Солонгосыг үүсгэн байгуулагдах үеэс хойш дотно харилцаатай явж ирсэн билээ. Хойд Солонгосын хувьд цөмийн хөтөлбөр, хүний эрхийн асуудалд олон улсаас шүүмжлэл хүлээж, хориг арга хэмжээнд багтдаг.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters