Гадаадын бирж дээрх Оросын компаниудын депозитарын цаас 22 хувиар унажээ.
"Газпром»-ын үнэт цаас 11,80%, "Роснефт» 13,11%, "ЛУКОЙЛ» 10,82%, НОВАТЭК 8,78%-иар тус тус унасан байна.
Хадгаламжийн банкны “ADR”, “GDR” гэх үнэт цаас 21,6%, Гадаад худалдааны банкных 13,48%, "Северстал» 13,02%, "Яндекс» 10,24%-иар тус тус унажээ.
ОХУ-ын рублийн ханш өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 50 гаруй хувиар унаж, эдийн засаг нь хүнд байдалд ороод байгааг ажиглагчид онцолж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР