Бушийн дүү ерөнхийлөгчид хүч үзнэ

Хуучирсан мэдээ: 2014.12.17-нд нийтлэгдсэн

Бушийн дүү ерөнхийлөгчид хүч үзнэ

Буш овгийн гурав дахь хүн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр болжээ.

Жорж Бушийн хүү ба бага Жорж Бушийн дүү Жеб Буш АНУ-ын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээ мэдэгдсэн байна.

 

 

Флорида мужийн  экс-захирагч Жеб Буш америкчуудад Зул сарын болон Ханукийн баяруудын мэндийг хүргэхийн ялдамд АНУ-ын ерөнхийлөгчид хүч үзэхээр зэхэж буйгаа мэдэгджээ. Тэрээр “Би Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжийг идэвхтэйгээр судалж байгаа” хэмээн фейсбүүк хуудсандаа мөн бичсэн байна. Үүний зэрэгцээ түүнийг Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд оролцох  хүчтэй өрсөлдөгч нарын нэг гэж үзэж байна. 

 

Бага Жорж Буш дүүгээ "Ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтоныг ялах хүн" гэж хэлсэн байв.  Сонирхуулахад, Жеб Бушийн хүү нь мөн л улс төрийн замыг сонгож, Техас мужийн газрын асуудал эрхэлсэн төлөөлөгч болжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж