Фото: Khaled Abdullah / Reuters
“Исламын улс” гэх террорист бүлэглэлийн дайчдын дур хүслийг хангахаас татгалзсан 150 гаруй эмэгтэйг цаазалжээ. Энэ тухай Иракийн хүний эрхийн яамнаас мэдээлсэн байна.
Яамны мэдээлснээр бол хохирогч эмэгтэйчүүдийн зарим нь жирэмсэн байсан гэнэ. Исламистуудын хяналтад байгаа Аль-Анбар мужаас хохирогч эмэгтэйчүүдийн цогцсыг олжээ. Иракийн албаныхан тэднийг нийтийн булшинд шилжүүлэн нутаглуулсан байна. “Исламын улс” бүлэглэл зэвсэгт дайчдын дур хүслийг хангах үйлчилгээг секс-жихад гэж нэрлэдэг болжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР