Хоршоо байгуулах, гишүүнээр элсэх хугацааг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2014.12.16-нд нийтлэгдсэн

Хоршоо байгуулах, гишүүнээр элсэх хугацааг сунгалаа

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн  асуудлын нэг нь Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл байв.   Малчид өнөөдрийн байдлаар хонины ноосоо бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан боловч урамшууллын мөнгөө авч чадахгүйд хүрээд байгаа аж. Учир нь “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын 2012 оны 12 сарын 28-ны өдрийн 73 дугаар тогтоолын дагуу 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “Хоршооны гишүүн” малчдад ноосны урамшууллыг нь олгохоор болсонтой холбоотой юм.
Хоршооны тухай хууль болон хоршооллын талаарх олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сайн дурын нээлттэй, гишүүдийн эдийн засгийн оролцоог хангасан зарчмуудыг ноосны ченжүүд алдагдуулж, зохион байгуулалттай хоршоодыг хөдөө, орон нутагт олноор байгуулж эхэлжээ. Эдгээр хоршоодын удирдлага ноосны урамшуулал олгох тухай тогтоолын үйлчлэх хугацаа дууссаныг далимдуулан хуурамч хоршоодыг байгуулж, малчдыг гишүүнээр элсүүлэх, өндөр татвар авах, урамшууллын мөнгөнөөс суутган авах зэргээр хууль зөрчсөн үйлдлүүдийг гаргаж эхэлснээр малчдын хоршоонд нэгдэх сонирхлыг бууруулж буй аж
Тиймээс малчдын хоршоонд хамрагдах, хоршооны гишүүнээр элсэх хугацааг “2016 оны 1 дүгээр сарын 1-ний” өдөр болгон хойшлуулж, хоршооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хоршооны талаар мэдлэг, ойлголт, давуу тал, ач холбогдол, эрх, үүргийг сурталчлан таниулж, энэ хугацаанд ноосны урамшууллыг нь урьдын адил олгох нь зүйтэй хэмээн үзэж дээрх тогтоолын төслийг боловсруулсан байна.Энэхүү тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.

С.Отгон

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж