Бүргэдчин охин Төрийн ордонд зочиллоо

Хуучирсан мэдээ: 2014.12.16-нд нийтлэгдсэн

Бүргэдчин охин Төрийн ордонд зочиллоо

УИХ-ын гишүүн А.Бакей өнөөдөр Олон улсын шувуучдын наадамд оролцоод ирсэн 13 настай бүргэдчин охин Н.Айшолпаныг хүлээн авч уулзлаа.

Тэрээр Монгол Улсаа төлөөлөн олон улсын арга хэмжээнд оролцсон бүргэдчин охинд баяр хүргээд,  үндэсний соёл уламжлалаа дэлхий дахинаа сурталчилж байгаад нь талархан,  цаашид дэмжихээ илэрхийлсэн юм.

Арабын Нэгдсэн Эмират улсад энэ сарын 7-13-ны хооронд болсон Олон улсын шувуучдын наадамд 77 орны төлөөлөл оролцсон. Тус арга хэмжээнд Монгол Улсаас 15 хүнтэй баг оролцон, олон орны шувуучидтай уулзаж, туршлага солилцсон байна.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж