ОХУ-ын иргэнд Алтан гадас одон гардуулав

Хуучирсан мэдээ: 2014.12.16-нд нийтлэгдсэн

ОХУ-ын иргэнд Алтан гадас одон гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын найрамдалт харилцаа, боловсролын салбарын хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Оросын Холбооны Улсын иргэн Анатолий Иванович Матерныг Алтан гадас одонгоор шагнасныг Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2014.12.16/ гардуулав.


Ноён Анатолий Иванович Матерн нь Оросын Холбооны Улсын Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны Их сургуулийн орлогч захирлаар ажилладаг юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж