Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.12.16-нд нийтлэгдсэн

Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл эхэллээ

Монгол улсын иргэний цэргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн Дорнод аймгийн хэмжээнд 2015 оны цэргийн шинэчилсэн тоо бүртгэл 2014 оны 12-р сарын 15-ны өдрөөс эхлэн 2015 оны 01-р сарын 02-ны өдрийг хүртэл явагдана. Цэргийн шинэчилсэн бүртгэлд цэргийн бэлтгэл албанд байгаа 60 хүртэл насны ахлах офицерууд, 55 нас хүртэл насны дунд офицерууд,ахлагч нар, 18-50 насны түрүүч, байлдагч, бэлтгэл үүрэгтнүүд хамрагдах тул өөрсдийн харьяа сум,багийн ажлын албанд бүртгүүлэх юм. Бүртгүүлэхдээ Иргэний болон Цэргийн үүрэгтний үнэмлэх, офицер,ахлагч, гэрээт цэргийн үнэмлэхээ авчирна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж