АНУ-д 6.3 кг охин төржээ

Хуучирсан мэдээ: 2014.12.16-нд нийтлэгдсэн

Америкийн Колорадод 6.3 кг жинтэй бяцхан охин мэндэлжээ. Охины ээж Алиша өөрөөрөө төрөх хэцүү байсан учир эмч нар хийсвэр хагалгаа хийсэн байна. Охины жинг үзсэний дараа эмнэлгийнхэн болон охины аав ээж шоконд орсон байна.

Хосууд өмнө нь охинтой болж байсан ба тэр нь хэвийн жинтэй төрж байжээ. Тиймээс жирэмсэн байхдаа хүүхдийнхээ жинг ийм их гэж огтхон ч төсөөлж байгаагүй гэжээ. Гэхдээ тэд охиндоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Mиа Ясмин гэсэн нэрийг өгсөн байна.

Охин төрснийхөө дараа хэсэг хугацаанд амьсгалын дутмагшилд орсон ч одоо биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж