АНУ-ын фэйсбүүк компанийн дэргэдэх зургаа бусадтайгаа хуваалцах олон нийтийн сүлжээний Инстаграм хуудсыг хэрэглэгчдийн тоо 300 саяд хүрчээ.
Улмаар энэ тоо твиттер хуудас хэрэглэгчдийн тооноос анх удаагаа даваад байгаа аж. Өнгөрөгч есдүгээр сарын сүүлчээр твиттер хуудсыг хэрэглэгчдийн тоо 284 саяд хүрсэн талаар албаныхан мэдээлж байсан юм.
Инстаграм сүлжээний захирал Кевин Систром “Хоёр найз маш том мөрөөдөлтэйгөөр инстаграмыг ажиллуулж эхэлсэнээс хойш дөрвөн жилийн хугацаанд өдөр бүр дэлхий даяарх хүмүүсийн 70 сая гаруй зураг, дүрс бичлэг энэ хуудаст байрлаж байна” хэмээн өөрийн блогтоо бичжээ.
Б.ДАВАА
Эх сурвалж: www.mminfo.mn