“Google", “Facebook" компаниудын 19 тэрбум ам.доллараар хэмжигдэх АНУ-ын гар утсаар зар сурталчилгаа түгээх зах зээлд эзлэх хэмжээ буурах төлөвтэй байна. Учир нь зар түгээгчид “Chango", “AddThis" зэрэг сурталчилгаа түгээх үйлчилгээ нь илүү хүртээмжтэй шинэ компаниуд руу хандах болжээ. “Ready Set Rocket" компанийг үүсгэн байгуулагчдын нэг Алекс Лиртсманы хэлснээр “Үйлчлүүлэгчид илүү ухаалаг технологийг сонгож, турших эрмэлзэлтэй" болсон байна. “Google", “Facebook" компаниуд гар утасны бизнесээ өргөжүүлэхээр төлөвлөөд байгаа ч “Yahoo", “Yelp" зэрэг туршлагатай болон шинээр байгуулагдсан компаниуд зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж эхэлсэн байна. “EMarketer"-ийн шинжээчдийн тооцоогоор “Google", “Facebook"-ийн гар утас хэрэглэгчдэд зориулсан зарын зах зээлд эзлэх хэмжээ энэ онд 55 хувь байгаа бол 2016 онд 48 хувь хүртэл буурах төлөвтэй байгаа ажээ
Т.БИЛГҮҮН