“Kaspersky Lab" компанийн тооцоогоор хакерууд банк болон компаниудын мэдээлэл рүү шууд халдах болон зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүдэд туслах явдал нэмэгджээ.
Тухайлбал кассын машинд вирус суулгаж мөнгийг хулгайлах, хилийн боомт шалганы үйл ажиллагаа, менежментийн системийг хакердаж хар тамхи чөлөөтэй оруулах зэргээр илрэх болсон байна.
“Kaspersky Lab"-ийн Ерөнхий захирал Евгений Касперский "Компаниудын сүлжээнд вирус суулгаж, улмаар тэр нь хэлтсүүд хоорондын файлаар дамжин мөнгө шилжүүлдэг компьютер руу нэвтэрч байна" гэжээ.
Энэ онд гарсан хамгийн том хэрэг нь “Home Depot" компаниас 53 сая мэйл хаяг, 56 сая төлбөрийн картны мэдээлэл хулгайлсан хэрэг болж байна. "Бүгдээр бие биеэ тагнан мэдээлэл хулгайлж байна. Эдвард Сноудэний зөв, гэхдээ тэр зөвхөн АНУ-ын тухай л ярьсан. Янз бүрийн эх сурвалжаас цахим халдлага хийгддэг.
Англиас гадна БНХАУ, ОХУ-ын програмистууд ч үүнд хамаатай" гэж Касперский онцолсон байна.
Т.БИЛГҮҮН