Гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1895.53 төгрөгийн дундаж ханшаар 55.2 сая ам.доллар худалдан авах, 306.25 төгрөгийн дундаж ханшаар 94.3 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ. Харин Монголбанк 14.0 сая ам.доллар, 30.0 сая юань нийлүүлэв.
Гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 120.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлжээ.