Дэд сайдуудыг дараах яамдад томилно

Хуучирсан мэдээ: 2014.12.16-нд нийтлэгдсэн

Дэд сайдуудыг дараах яамдад томилно

УИХ-д суудалтай улстөрийн намууд дэд сайд нараа хараахан тодруулаагүй байгаа ч аль яаманд дэд сайд нараа томилуулах зөвшилцлийг хийж, хуваарилалтаа нэгмөр эцэслэжээ.

Үүгээр Ардчилсан нам Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Батлан хамгаалахын яаманд тус бүр дэд сайдуудаа томилох бол МАН Уул уурхайн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Гадаад хэргийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд тус бүр дэд сайдыг санал болгохоор ярьжээ.

МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг Хууль зүй, Эрчим хүч, Хөдөлмөрийн яаманд дэд сайд нараа санал болгох юм байна. Ингэхдээ МҮАН Хөдөлмөрийн яаманд дэд сайдаа сойх бол МАХН үлдсэн хоёр яаманд дэд сайдуудаа санал болгох аж.

ИЗНН-ын хувьд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд дэд сайдаа сойх хэлцэл хийгдсэн байна.

Мөн өнөөдөртөө багтааж МАН Удирдах зөвлөлөө хуралдуулж, дэд сайдуудаа тодруулах юм байна. Тус нам дэд сайдуудаа шигшихийн тулд эхлээд анкетыг нь авч, шалгалт авсан. Ингэхдээ МАН-ын гишүүдээс 38 нь бүртгүүлж, 31 нь шалгалт өгсөн юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж