Японы баруун өмнөд хэсгийн Кюшү арлын Миязаки мужид шувууны ханиад гарснаар 4000 орчим тахиаг устгажээ. Миязаки мужид орших шувууны фермийн 20 гаруй тахиа гэнэт үхсэн нь шинжилгээгээр “H5” вирусын өсвөрөөр өвчилсөн болох нь тогтоогдсон аж. Үүний улмаас тус шувууны фермийн бүх тахиаг устгаж, ойролцоох ферм, автозамуудад ариутгал хийсэн байна. Японы Хөдөө аж ахуйн сайдын зүгээс шувууны фермүүдэд анхааруулга явуулж, хөрш Өмнөд Солонгос болон Азийн орнуудад халдвар тархаахаас сэрэмжлүүлжээ. Японд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш шувууны томуу гараагүй байсан аж.
Шувууны томуугийн “H5” вирусын өсвөр Нидерландад сүүлийн хоёр сард дөрвөн удаа гарснаас 238 мянган тахиаг устгалд оруулсан юм. Нидерланд нь Европын холбоондоо гэрийн тэжээмэл шувууны махны томоохон экспортлогч юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence France-Presse