Хүнсний ногоо болгон эрүүл биш

Хуучирсан мэдээ: 2014.12.16-нд нийтлэгдсэн

Хүнсний ногоо болгон эрүүл биш

Саяхан найз охинтойгоо утсаар ярилаа. Манай найз охин "эрүүл, зөв" хооллож байгаа гэнэ. Юу идэж байгааг нь асуухад "янз бүрийн зөндөө ногоо хоолондоо түлхүү хэрэглэж байна. Орой жимс л идэж байгаа" гэнэ.

Анхаар!!!!!!!!!!!!!!!!!!!

Ийм ойлголттой явсан бол хурдан засаарай. Хоол хүнсэнд ногоо их байхдаа гол нь биш ОРГАНИК байхдаа гол нь. Органик биш хүнсний ногоо, жимс, мах, сүү өндөг нь хүнийг харшилд өртөмхий мөн хавдар үүсгэх эрсдэлийг өсгөдөг гэж үздэг. 

Тэгэхээр органик хоол хүнс гэж юу юм бэ?

Ер нь амархан ойлгоход байгалийн жамаараа, ямар нэгэн химийн бодисгүйгээр өсөж торнисон амьтан, ургамлыг хэлнэ. Ингэж хэлэнгүүт "Өө за, манай Монгол чинь тэр чигтээ органик хүнстэй юм байна" гэж бодож байгаа бол эндүүрэл. Яагаад гэхээр манай Монголын маш олон тариаланчид ногоогоо ургуулахдаа янз бүрийн химийн гаралтай бордоо, пэстицид хэрэглэдэг болоод удаж байгаа. Тэгэхээр органик гэдэг ангилалаас гарч байна гэсэн үг. 

Тийм болохоор ногоо идэж байгаа бол эрүүл хоол гэсэн бодлоо хаях хэрэгтэй. Хамгийн гол нь Оганик гэсэн бичигтэй жимс ногоог эр
элхийлээрэй. Эрүүл хоол идэж байна гэж хаана яаж тарисан нь мэдэгдэхгүй, химийн бордоотой, гений гажигтай ногоо идэж хордож байхаар сайхан махаа чанаж идээд, айргаа ууж байсан нь баталгаатай шүү. 

Хоол хүнс бол бидний биеийн эрүүл мэндэд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл. Өнөөдөр идсэн хоол чинь маргааш гэхэд таны биеийн нэг хэсэг болчихсон байдаг. Тийм болохоор идэж ууж байгаа зүйлдээ их анхааралтай, хямсгар байгаарай. 

Эх сурвалж: eruulmendgoosaihan.blogspot.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж