Онлайн боловсролоо дээшлүүлэх 8 арга

Хуучирсан мэдээ: 2014.12.16-нд нийтлэгдсэн

Онлайн боловсролоо дээшлүүлэх 8 арга

Онлайн боловсролоо дээшлүүлэх тухай та бодож байна уу? Тэгвэл доорх 8 аргыг туршаад үзээрэй. “Гэрээсээ суралцаад коллежийнхоо зэргийг аваарай” гэсэн зарыг та хаа сайгүй харсан байх. Энэ нь онлайн боловсролын давуу байдлыг өгүүлж байгаа нь дамжиггүй. Тэгвэл түүнийг хэрхэн үр өгөөжтэй, өөрт ашигтайгаар ашиглаж болох бол?

Онлайнаар боловсрол эзэмшиж, зэрэг авна гэдэг нь үнэн хэрэгтээ нэг ангид олуулаа сууж хичээллэхээс тэс өөр гэдгийг танд сануулъя. Түүнчлэн бүх зүйлийг бие даан, зохион байгуулалттайгаар, зорилго тэмүүлэлтэйгээр хийх хэрэгтэй болно гэсэн үг. Ашигтай юу гэж үү? Хоёр талтай. Гэхдээ өнөөгийн хөгжлийн хурдтай харьцуулбал маш чухал гэдэг нь гарцаагүй.

Онлайн курсын хамгийн ашигтай тал нь ажил хийхийг хичээж байгаа болон гэр бүлийн асуудлаас болж танхимын сургалтанд хамрагдаж чадахгүй байгаа завгүй оюутнууд хаанаас ч, хэдийд ч дуртай өдрөө дуртай цагтаа суралцах боломжтой байдаг. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад бусдын адил суралцах боломжийг олгодог буянтай сургалт. Онлайн сургалтыг сонгохоос өмнө та энэ сургалт танд үнэхээр тохирох уу, би ийм аргаар суралцаж зэрэг авч чадах уу гэдгээ сайтар нэг эргэцүүлэх хэрэгтэй. Үүнд таньд туслах зорилгоор доорх ашигтай зөвлөмжийг бид танд хүргэе.

Tip #1 – Онлайн сургалт танд тохирох сургалт гэдэгтээ бүрэн итгэлтэй болох

Та компьютер хэрэглэх дургүй нэгэн бол мэдээж хэрэг онлайн сургалт танд тохирохгүй гэсэн үг. Гэхдээ олон оюутан танхимын сургалтанд хамрагдах тийм ч дуртай биш байдаг. “Hot Programs and Hot Markets” уриатай боловсрол, мэргэжлийн зөвөлгөө судалгааны “Eduventures” фирмээс гаргасан нэгэн судалгаанд 2014 он гэхэд оюутнуудын 20%, 25-аас дээш насны оюутнуудын 35-аас 40% нь танхимын сургалтанд хамрагдана гэсэн тооцоог гаргажээ.

“Танхимын бус сургалтыг сонгох хандлага улам өссөөр байна” гэж Хавайн Их Сургуулийн Боловсролын Коллежийн захирал Кристайн Соренсен ярив. Мөн тэрбээр онлайн сургалтыг сонгох болсон нь нилээн түгээмэл ажиглагдаж байгаа. Ялангуяа ажилладаг, гэр бүлийн асуудалтай, өөр хот руу нүүх гэж байгаа болон танхимын сургалтанд хамрагдах боломжгүй хүмүүс ихээр сонирхож, сонгох болсон гэв.

Tip #2 – Онлайн ангид хамрагдах нь

Танхимын сургалт танд тохирохгүй гэж үзэн онлайн сургалтыг сонгох гэж байгаа бол танд хэзээ ч энэ сургалт тохирохгүй. Учир нь багш нарын зөвөлснөөр, онлайн сургалтанд ч заавал хамрагдах ёстой танхимын сургалт гэж байдаг гэнэ. “Технологийн дэвшил нь сургалтын системд уян хатан байдлыг санал болгодог ч нэг удаагийн лекцэнд 500-гаас ч олон оюутантай хамт хичээллэх хэрэг гардаг” гэж Соренсен ярив.

Тиймээс хэрэгтэй зүйлээ багшаас асуухад чамгүй хурд, мэдлэг шаардана. Түүнчлэн оюутнуудын гэрийн даалгаврыг онлайнаар камер ашиглан үздэг тул хичээлийн явцад байнга боловсон хувцаслахыг шаарддаг.

Tip #3 – Хичээллэх цагаа сонгох нь

Онлайн сургалтын хамгийн их сонирхол татдаг зүйл бол хичээллэх цагаа өөрөө сонгох юм. Сонгосон цагтаа хичээлдээ хамрагдахгүй байх нь хамгийн хариуцлагагүй үйлдэл бөгөөд томоос том F авах магадлал улам өндөрсдөг. Учир нь багш нар цагийг маш нарийн баримтлаж, хичээлдээ хамрагдаагүй оюутанд өршөөл үзүүлдэггүй зарчимтай.

“Хүмүүсийн эрхлэж байгаа ажил хоорондоо хэр ялгаатайг би сайн мэддэггүй. Миний мэдэх цорын ганц зүйл бол хувь хүн өөрөө зохион байгуулалт сайтай, зорилгоо бүрэн  тодорхойлсон, цагийн нарийн хуваарь гаргасан учраас онлайн сургалтыг сонгосон гэх үзэл. Тиймээс багш таны төлөө бус та өөрийнхөө төлөө сурч байгаа гэдгээ ухамсарлах ёстой” гэж Соренсен өгүүлэв. Соренсены бодолтой Калифорнигийн Cypress College-ын алсын зайн сургалт хариуцсан захирал Жийн Миллер бүрэн санал нэгдэж буйгаа давхар илэрхийлэв.

Суралцах цагаа өөрөө сонгох нь бие дааж сурч байгаатай яг адил. Тиймээс онлайн сургалтанд хамрагдаж байгаа оюутнууд хичээлийн цаг эхлэхээс хагас цагийн өмнө бэлтгэлээ хангаж, өдөрт зөвхөн 2 цагийг сурахад зарцуулахад л хангалттай. Ийм хуваарьтайгаар долоо хоногт ердөө 9 цагийг 3 өөр хичээл үзэхэд зарцуулна гэсэн үг. Цаг хэмнэх хамгийн сайн арга нь хичээлдээ алгасахгүй оролцох явдал гэж багш нар зөвлөж байна.

Tip #4 – Шаардлагатай гэж үзвэл тусламж авч болно

Нарийн төвөгтэй хичээл эсвэл багшийн тайлбаргүйгээр ямар нэг зүйлийг ойлгохгүй өнгөрөхөд та эргэлзэж эхлэх бөгөөд нэгэн зэрэг анхаарлаа алдаж, бухимдаж эхлэнэ. Яг л танхимд хичээллэж байгаа шиг. Ийм үед ярих битгий хэл бичихээс ч төвөгшөөж эхлэнэ.

Тиймээс эвгүй байдалд орохгүйн тулд илүү хичээл зүтгэлтэй байж, онлайн хичээлийн үеэр багшаас мэдэхгүй зүйлээ байнга асуух боломжтой болно. Гэхдээ нэг хичээл дээр багш бүх асуултанд хариулах боломжгүй байдаг нь танхимын сургалтаас сул тал нь энэ юм. Үүнд бие дааж суралцах, нэмэлт ном унших шаардлага байнга гардаг гэдгийг анхаар. Ойлгохгүй болон мэдэхийг хүсч байгаа зүйлээ ямар номноос унших нь зүйтэй вэ гэдгийг багш нартайгаа зөвлөлдөж байх ёстой.

Tip #5 – Таны сонгосон сургууль, эсвэл хөтөлбөр нь хэр найдвартайг байнга нягтла

Онлайнаар зарлал гаргасан хүмүүс өөрсдийгөө юу ч гэж төвийлгөх бүрэн боломжтой байдаг. Тиймээс онлайнаар хэдийд сургалт явуулж эхэлсэн он сарыг сайтар шалгах хэрэгтэй бөгөөд танд хамгийн хэрэгтэй зүйл нь хууран мэхлэгчийг илрүүлэх юм. Их сургууль, коллежийн онлайн сургалтууд хамгийн найдвартай, магадлан итгэмжлэгдсэн байдаг. Магадлан итгэмжлэгдээгүй газраас зэрэг авсан тохиолдолд зарим ажил олгогч нар хүлээж авдаггүй гэдгийг та битгий мартаарай.

Tip #6 – Онлайн сургалт нь уламжлалт танхимын сургалтаас амархан биш

Уламжлалт болон онлайн сургалтуудын ялгарах хамгийн том ялгаа бол энэ. Онлайн сургалт нь танхимын сургалтаас илүү их хүчин чармайлт, бие даасан байдлыг шаарддаг бол уламжлалт сургалт нь багийн, хамтарсан үйл ажиллагааг шаарддагаараа хоорондоо ялгаатай.

Түүнчлэн онлайн сургалт нь хувь хүн рүү чиглэсэн технологи дээр суурилсан учраас илүү их чармайлтыг шаардана. Өнөө үед программ хангамж хөгжихийн хирээр ачааллаа хөнгөлөх боломжийг ч тэдэнд бас олгож байна. Тиймээс онлайн боловсролыг сонгож авсан бол ганцаарчилсан сургалтыг сонгох хэрэгтэй гэж зөвлөе.

Tip #7 – Цагийн юмыг цагт нь

Бид хийх ёстой ажлаа цагт нь дуусгадаг байсан бол хичнээн амар байх сан. Хүн төрөлхтөн үүний давуу талыг зөнгөөрөө мэдэрдэг ч харамсалтай нь сүх далайтал үхэр амар гэгчийн үлгэрээр бүгдийг хойш тавьдаг нь гачлантай. Онлайн сургалтыг нэгэнт сонгосон бол дараа нь хийнэ гэж хойш тавих хэрэггүй. Хичээлээ хойш тавих тусам хийх даалгавар нь нэмэгдэж, суралцахад багагүй дарамт болно. Нөгөөтэйгүүр, онлайн сургалтын давуу тал нь хувийн сахилга баттай болгож өгдөг.

“Би онлайнаар санхүү, эдийн засгийн хичээлийг олон жил зааж байна. Онлайнаар хэн амжилттай суралцаж байна вэ гэвэл өөрийн зохион байгуулалт сайтай, сахилга баттай оюутнууд ихэнх сайн оюутнуудын дийлэнхийг эзэлдэг” гэж Миллер ярив.

Tip #8 – Технологийн дэвшлийг сургалтандаа нэвтрүүлэх

Хэрвээ чи 15 настай бол бодит ертөнцтэй хэнээс ч хараат бусаар харьцах боломжтой гэсэн үг. Үүний давуу тал нь ихэнх нэр хүндтэй сургуулиуд газар зүйн байршил харгалзахгүйгээр онлайн сургалтыг өгдөг. Өнөөдөр сургалтанд ашиглаж байгаа программ хангамжууд суурилуулахад болон ашиглахад хялбар болсон. Тиймээс ийм технологи, платформыг ашиглаж сурсан байх нь онлайнаар сургалт авах боломжийг чинь хэд дахин хялбарчилж өгнө.

Орчуулсан: Тэрбумтан

Эх сурвалж: businessnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж