Сүүлийн жилүүдэд "Хурд" хамтлагийн урын санд 20 орчим шинэ дуу мэндэлсэнээс эхний ээлжинд найман дууг сонгон “ETV” телевизийн хамт олонтой хамтран "Нарлаг диваажин" гэх шинэ уран бүтээлүүдээ танилцуулах төслийг сар гаруй хугацаанд хэрэгжүүлэхээр болоод долоо хоног бүр нэгэн шинэ уран бүтээлээ цацаж байгаа юм.
"Нарлаг диваажин" төслийн хүрээнд хамгийн анхны уран бүтээл нь "Нарлаг диваажин" нэртэйгээр, хоёр дахь уран бүтээл нь "Яамайдаа", гурав дахь нь "Хүн чулуу" хэмээх нэртэйгээр гарсан.
Тэгвэл 20 жилийн турш тасралтгүй уран бүтээлээ түмэн олондоо хүргэсэн эл хамтлагийн зүгээс уг төслийн дөрөв дахь уран бүтээл болох "Гэгээн гуниг" нэртэй гарчээ.
“Нарлаг диваажин” төслийн дөрөв дэх бүтээлийг хамтдаа сонирхоё.
Э.ТЭКҮ