Батлан даалтын хөтөлбөрт хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Батлан даалтын хөтөлбөрт хамрагдлаа

Олон улсын нэр хүндтэй байгууллагуудын итгэлийг хүлээн ажилладаг Монгол Улсын шилдэг банк-Голомт банк Мерси Кор олон улсын байгууллагын батлан даалтын хөтөлбөрт хамрагдаж, хөдөө аж ахуйн чиглэлээр бизнес эрхэлдэг хувь хүн, аж ахуй нэгжүүд тус банкнаас зээл авахад илүү хялбар боллоо.
АНУ-ын Хөдөө Аж Ахуйн яамнаас санхүүжилттэй Мерси Кор олон улсын байгууллага 2004 оноос эхлэн Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар манай улсын 12 аймагт төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж байна.
Мерси Кор олон улсын байгууллага нь хөдөө аж ахуйг хөгжүүлэх төрөл бүрийн сургалтуудыг зохион явуулахаас гадна энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүн , албан байгууллагуудын  үйл ажиллагааг дэмжиж, тэднийг   банкнаас зээл авахад,  зээлд нь  мөнгөн хэлбэрээр баталгаа гарган өгдөг юм байна.
Тэгвэл өнөөдөр Мерси Кор олон улсын байгууллага банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банкинд итгэл хүлээлгэн зээлийн батлан даалтын хөтөлбөрт хамтран ажиллахаар хоёр тал гэрээнд гарын үсэг зурлаа.
Мерси Кор болон Голомт банкны хамтран ажиллах энэхүү батлан даалтын хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр газар тариалан, мал аж ахуй болон бусад бизнесийг хөгжүүлэх  чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй  аж ахуй нэгж болон хувь хүмүүст бизнесээ өргөжүүлэх боломж нээлттэй болж, эргэлтийн хөрөнгийн зээл авахад илүү хялбар болж байгаа юм.
Хэрвээ хөдөө аж ахуйн чиглэлээр бизнес эрхэлж, үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх хүсэлтэй байгаа бол Голомт банкны  Төслийн санхүүжилтийн хэлтэст хандаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж