АН-ын бүлэг удирдлагаа Гүйцэтгэх зөвлөлөөр тодруулна

Хуучирсан мэдээ: 2014.12.16-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг удирдлагаа Гүйцэтгэх зөвлөлөөр тодруулна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдаар томилогдсон тул бүлгийн даргын ажлаа хүлээлцэж, шинэ удирдлагыг сонгох шаардлагатай болсон билээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр олонхийн бүлэг удирдлагаа Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, улмаар бүлэгтээ оруулахаар болсон аж. Гэхдээ Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан хэзээ зарлагдах нь тодорхойгүй байна. Хэрвээ маргааш гэхэд дэд сайд нарыг тодруулж, ажилд нь томилох ёстой гэсэн чигийг Засгийн газар барьж байгаа бол өнөөдөртөө багтаж Гүйцэтгэх зөвлөл хуралдан дээрх асуудлуудыг хэлэлцэж бас магадгүй аж.

Тус бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийсэн, энэ үеэр бүлгийн дэд дарга С.Одонтуяаг түр хугацаагаар бүлгээ зангидах даалгаврыг өгсөн юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж