Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Elton John цомог гаргана

Хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурь эзэлж чадсан нэрт дуучин Elton John дорвитой бүтээл хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Тэрбээр “Би дахиж поп стилийн дуу гаргахгүй гэж бодож байгаа. Сингл CD ч гаргахгүй. 70, 80, 90-ээд оны үеэр би хангалттай их поп дуулж, бас чамгүй олон сингл гаргасан. Одоо бол насандаа тохирсон илүү дорвитой бүтээл хийх бодолтой байгаа” хэмээн ярьжээ.
Тэрбээр энэхүү шинэ цомгийнхоо ажилд Leon Russell-тай хамтран ажиллахаар болж байгаа аж. Харин ямархуу дуунууд багтсан, ямар нэртэй цомог гаргах нь одоогоор тодорхойгүй байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж