Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хол явалгүй, хотынхоо захад сувилуулна

Хуучирсан мэдээ: 2014.12.15-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хол явалгүй, хотынхоо захад сувилуулна

Ахмад настан болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хол явалгүй, хотынхоо захад сувилуулна

Манай аймаг нь 4500 орчим ахмад настантай бөгөөд сүүлийн 5 жилийн дунджаар жилдээ 64 ахмад буюу 1,5 хувь нь ахмадын зориулалттай амралтанд амарч, сувилуулж үлдсэн хэсэг нь  хуульд заасан хөнгөлөлтөө эдэлж чадахгүй байгаа нь нэг талаар орон нутагт ахмадын зориулалттай амралт сувилал байхгүй, нөгөө талаас өөр аймаг, хотын амралтанд явахад хол, зардал чирэгдэл ихтэй холбоотой байна. Иймээс Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Ахмадын амралт сувилал байгуулахаар дэвшүүлсэн зорилтыг ажил хэрэг болгож 600 м2 талбай бүхий амрагчдын байр, үйлчилгээний газар гэсэн үндсэн байруудтай, дулааны улиралд гэр нэмж барьж ашиглах боломжтойгоор ахмадын амралт, сувиллыг ашиглалтанд орууллаа.

Тус сувилал нь нэг ээлжиндээ өвлийн улиралд 26, зуны улиралд 45 ахмад настныг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 1.8 га газрыг хашаажуулж спортын тэмцээн уралдаан зохиох, чөлөөт тоглолт хийх, нарлах талбай, дасгал хөдөлгөөн хийх иж бүрэн тоног төхөөрөмж бүхий чийрэгжүүлэлтийн талбайгаас гадна 240 м2 талбайтай ногооны хүлэмж, явган зам, авто машины зогсоол, сүүдрэвч, лед гэрэлтүүлэг зэргээр орчныг тохижуулж хүн амарч сувилуулах нөхцөлийг бүрдүүлсэн юм.

Ахмадын амралт сувилал нь төвлөрсөн цахилгаан хангамжтай, цэвэр бохирын холболт, халаалт дулааныг газар дээр нь иж бүрнээр шийдвэрлэсэн жилийн 4 улиралд тасралтгүй ажиллах бололцоогоор бүрэн хангагдсан байна. 

Мөн амралтын хугацаанд ахмадуудад эмчилгээ сувилгаа хийхээс гадна урлаг спортын тэмцээн уралдаан зохиох, аймгийн төвтэй танилцаж, бүтээн байгуулалтын ажлыг нүдээр үзэж аялах, ахмад настантай холбоотой хууль эрх зүйн сургалт зохиох зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар зохицуулжээ.

Энэ оны эхний 10 сарын байдлаар 332 ахмад настан “Оргил”, “Хужирт”, “Шаргалжуут” зэрэг рашаан сувилал болон ахмадын зориулалттай амралт сувилалд амарч ор хоног, замын зардалд 65,4 сая төгрөг халамжийн сангаас зарцуулсан бөгөөд дээрх тооны ахмад настан орон нутгийнхаа амралт сувилалд амрахад 18,5 сая төгрөгийг халамжийн сангаас  зарцуулж орон нутгийн төсвөөс 46,9 сая төгрөг хэмнэгдэх боломж байгаагийн дээр тус аймгийн ахмад настан Улаанбаатар, бусад аймгийн амралт, сувиллын газарт 7 хоног амрахад хамгийн багаар бодоход 170.0, харин орон нутагтаа амрахад 56.0 мян төгрөгийн зардал гарах тооцоо гарч байгааг аймгийн удирдлагууд онцолж байлаа.

Эх сурвалж: www.sukhbaatar.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж