“Мөнх тэнгэрийн бичиг-2014” үзэсгэлэнг Хэнтий аймагт гаргалаа

Хуучирсан мэдээ: 2014.12.15-нд нийтлэгдсэн

“Мөнх тэнгэрийн бичиг-2014” үзэсгэлэнг Хэнтий аймагт гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2014” монгол бичгийн уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгийн газар, Хэнтий аймгийн ИТХ хамтран Чингис хотын “Эзэнт гүрэн” зочид буудлын 1-р давхарт энэ сарын 12-нд гаргалаа.

Тус үзэсгэлэнгийн хүндэт зочдоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан Батболд, МОНЦАМЭ агентлагийн Хүмүүн бичиг сонины эрхлэгч Б.Элбэгзаяа, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ганболд, Чингис хотын захирагч Н.Базарханд, Уран бичээч Одбаяр, Анхбаяр нарын албаны хүмүүс болон Чингис хотын иргэд, хүүхэд багачууд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар нь 2011 оноос эхлэн монгол бичгийн уран бичлэгийн “Мөнх тэнгэрийн бичиг” шилдэг бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж үзэсгэлэнд оролцсон бүтээлээр товхимол хэвлүүлж хэвшжээ. Энэ үеэр тус бүтээлийн дээжээс аймгийн хүндэт зочдод гардууллаа.

Эх сурвалж: www.khentii.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж