Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллага, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, хүүхдийг урлагаар дамжуулан төлөвшүүлэх зорилгоор “Зөнгийн одод” урлагийн наадмыг орон нутагт 2014 оны 11-р сарын 11-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү уралдаанаас шалгарсан 1-р сургуулийн 11б ангийн сурагч И.Баасанжав, 12г ангийн сурагч Н.Баянхүү, 1-р сургуулийн 9в ангийн сурагч О.Эрдэнэбат, Ханхонгор сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Т.Батдэлгэр нар болон морин хуурын “Гурван сайханы эгшиглэн” чуулгын морин хуурчид багш МУСТА Л.Мөнхбаярын хамт 2014 оны 12-р сарын 01-06-нд Олон Улсын Хүүхдийн Найрамдал төв, Монголын хүүхдийн ордонд зохион байгуулсан “Зөнгийн одод” хүүхдийн урлагийн XIV улсын наадамд амжилттай оролцоод ирлээ.
Энэхүү наадам гоцлол дуу, хамтлаг дуу, гоцлол бүжиг, хамтлаг бүжиг, найрал дуу, язгуур урлаг, гоцлол хөгжим, хамтлаг хөгжим зэрэг төрлөөр зохион байгуулагдаж “Гурван сайхны эгшиглэн” чуулга хамтлагаараа мөнгөн медаль, 1-р сургуулийн 9в ангийн сурагч О.Эрдэнэбат гоцлол хөгжмийн төрлөөр мөнгөн медаль, Ханхонгор сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Т.Батдэлгэр язгуур урлагийн төрлөөр мөнгөн медаль, ОУХНТ-ийн Алтан медаль, морин хуурын “Гурван сайханы эгшиглэн” чуулгын багш Л.Мөнхбаяр ХАХНХЯ-ны Жуух бичгээр тус тус шагнагдлаа.
Б.БАТБОЛД
Эх сурвалж: www.omnogovi.gov.mn