Аймгийн 2014 оны төсвийн тодотголын хэлэлцэн баталлаа

Хуучирсан мэдээ: 2014.12.15-нд нийтлэгдсэн

Аймгийн 2014 оны төсвийн тодотголын хэлэлцэн баталлаа

Төсвийн тухай хуулийн 64.1.2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2 дахь заалтыг үндэслэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар аймгийн 2014 оны төсөвт тодотгол орууллаа. Ингэхдээ аймгийн төсвийн орлогыг 62 тэрбум 176 сая 563.7 мянган төгрөгөөр баталлаа. Үүнээс урсгал зардлыг 5тэрбум, 576 сая 937.3 мянга, Улсын төсвийн санхүүгийн дэмжлэгийг 10 тэрбум, 553 сая 399.7 мянга, Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийг 8 тэрбум 837 сая 049.9 мянга, Тусгай зориулалтын шилжүүлгийг 37 тэрбум 066 сая 176.8 мянган төгрөгөөр баталсан юм.

Төсвийн тодотголоор төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг 74 тэрбум 484.8 сая төгрөгөөр баталлаа.

www.uvs.gov.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж