Jessica Simpson найз залуутай болжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Jessica Simpson найз залуутай болжээ

Шаргал үст дуучин бүсгүй Америк хөлбөмбөгийн тоглогч Eric Johnson гэх залуутай болзож эхэлжээ. Тэд долдугаар сарын 4-ний баярыг хамтдаа тэмдэглэсэн бөгөөд сүүлийн үед ихэнх цагийг хамтдаа өнгөрүүлж байгаа гэнэ.

Дуучин бүсгүй “Бид хамтдаа тун жаргалтай байгаа. Өнгөрсөн бямба гаригт миний 30 насны төрсөн өдөр болж өнгөрсөн. 30 насны минь хамгийн том бэлэг миний хайрт байсан. Тэрбээр мөн надад маш сайхан бэлэг өгсөн. Бидний аз жаргалтай өдрүүд удаан үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ.

Түүний шинэ найз залуу  Eric Johnson нь энэ оны хоёрдугаар сард эхнэрээсээ салсан аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж