Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт баярын захидал ирүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.12.15-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт баярын захидал ирүүлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри баяр хүргэсэн захидал ирүүлэв.

Ж.Керри захидалдаа Монгол Улсын шинэ Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэхийн сацуу Монгол Улс нь Зүүн Хойд Азид ардчилал, чөлөөт зах зээлийн нийгмийг цогцлоон байгуулж, Онлайн эрх чөлөө эвслийг даргалж, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож байдагт Монгол Улсыг гуравдагч хөрш орных нь хувьд АНУ өндрөөр үнэлж буйгаа дурджээ.

Ж.Керри хоёр талын харилцааг улам бэхжүүлэх арга замыг тодорхойлохын тулд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хамтран ажиллана гэдэгт гүн итгэж буйгаа мөн илэрхийлсэн байна.

Эх сурвалж: www.mfa.gov.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж