НҮБ олон улсын йогийн өдөртэй болохоор шийдэв

Хуучирсан мэдээ: 2014.12.15-нд нийтлэгдсэн

НҮБ олон улсын йогийн өдөртэй болохоор шийдэв

Фото: Aijaz Rahi / AP

 

НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн зургадугаар сарын 21-нийг Олон улсын йогийн өдөр болгон тунхаглав. Энэ тухай тогтоолын төслийг Энэтхэг оруулан ирснийг Ерөнхий Ассамблей санал нэгтэйгээр дэмжсэн байна.

 

Зургадугаар сарын 21-нийг Олон улсын йогийн  өдөр болгон зарласнаар Ерөнхий Ассамблей нь манай орчин үеийн эрүүл мэнд, баялаг амьдралын төлөө эртний энэ практик бүх талын ашиг тустайд анхаарлаа хандуулахыг уриалсан хэрэг юм гэж уг шийдвэрийг Пан  Ги Мун тайлбарлав.

 

НҮБ-ын тэргүүн эртний  энэтхэг практикийн эрүүлжүүлэх чадварыг үнэлээд зогсоогүй түүний нийгмийг нэгтгэх, харилцан хүндэтгэлийг бий болгох чадварыг нь тэмдэглэв. “Йоги бол хөгжил, эвлэрэл авчрах спорт юм. Йоги нь онцгой нөхцөл байдалд ч стресс тайлахад нь хүмүүст тусална” гэж Ерөнхий нарийн бичгийн дарга  тэмдэглэв.

 

Тогтоолын төлөө Ерөнхий ассамблейд төлөөлөлтэй 175 орон бүгд  саналаа өгчээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж