ОРЕС нефтийн олборлолтоо буулгахгүй

Хуучирсан мэдээ: 2014.12.15-нд нийтлэгдсэн

ОРЕС нефтийн олборлолтоо буулгахгүй

Баррель нефтийн үнэ 40 доллар хүрсэн ч Нефть экспортлогч орнуудын байгууллага, ОРЕС олборлолтоо буулгахгүй гэж Арабын нэгдсэн эмиратын Эрчим хүчний сайд Сухаиль Мазруи мэдэгдэв. Үнэ 40 доллар хүртэл буусан ч гэсэн гурван сарын дотор яаралтай хуралдааныг ОРЕС зарлахгүй гэж тэр хэлсэн хэмээн Bloomberg дамжуулав.

 

 

“Хэрэв гэнэтхэн үнэ 60, 40 доллар хүртэл уналаа гэхэд бид бодлоо өөрчлөхгүй. Бид үнийн хандлагыг судалж хариу арга хэмжээ авдаггүй. Үнийг зах зээл өөрөө зохицуулдаг” гэж Мазруи хэлэв.

 

Өмнө нь ОРЕС-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Абдалла Барди нефтийн үнэ зах зээлийн зарчмын шаардлагаас доогуур уналаа хэмээн мэдэгдсэн байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж