Нийслэлийн төсвийг мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2014.12.15-нд нийтлэгдсэн

Нийслэлийн төсвийг мэдээлнэ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн энэ сарын 4-ний хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа маргааш 11.00 цагт нийслэлийн төсвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болсон байна.

Төсөв хэлэлцэх үеэр нийслэлийн удирдлагууд “Эдийн засгийн хямралаас шалтгаалан аль болох хассан, танасан хэмнэлттэй төсөв баталсан. Нийт 542 тэрбум төгрөгийг хувиарлахад багагүй хүндрэлтэй байсан” гэдгийг мэдэгдээд байгаа юм.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж