Обамаг “бүтэлгүй он”-оор өргөмжлөв

Хуучирсан мэдээ: 2014.12.15-нд нийтлэгдсэн

Обамаг “бүтэлгүй он”-оор өргөмжлөв

Washington Post сонин дотоод, гадаад бодлого амжилтгүй явуулсных нь төлөө Барак Обамад “бүтэлгүй он” гэсэн “өргөмжлөл” олгож байна.

 

 

“Түүний ерөнхийлөгчийн зургаа дахь жил нь “хамгийн бүтэл муутай” он байсанд эргэлзэх зүйлгүй, хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд хуримтлагдсан  бүх асуудал түүнийг дарлаа” гэж сонин бичсэн байна.

 

Сонинд Обамагийн 2008 оны арванхоёрдугаар сарын  болон энэ жилийн олон нийтийн санал асуулгын дүнг харьцуулсан байв. Зургаан жилийн өмнө Обама үр дүн сайтайгаар удирдаж чадна гэдэгт хүн амын 75 хувь итгэж байсан бол энэ жилийн хавар 43 хувь болтлоо байлаа.

 

WP сануулснаар Обамагийн нэр хүндийн уналт нь өнгөрсөн сарын сонгуулиар  түүний нам БНН-д ялагдахад нөлөөлжээ. Хоёр дахиа сонгогдсон албан тушаалдаа Обама тэнцэхгүй гэсэн бодолтой хүмүүс нийгэмд нэмэгдэж байна. Түүний алдаа, бүтэлгүйтэл нийлээд “2014 оны хамгийн бүтэлгүй хүн болголоо” хэмээн сонин тэмдэглэжээ.

 

Жилийн өмнө  Washington Post  сонин 2013 оныг америкчуудын хувьд алдагдсан жил хэмээн үнэлээд мөн л  ийм “шагналыг” Обамад өгч байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж