Жерар Депардье. Фото: Ints Kalnins / Reuters
Францын жүжигчин Жерар Депардье энэ жилийн есдүгээр сард Африкаар аялахдаа хоёр арслан агнаад идсэн гэж The Independent сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байв.
Түүний яриагаар дагалдан явсан хүмүүсийнхээ хамт биеэ хамгаалах үүднээс арслан буудсан гэв. “Манай машин Буркина-Фасо улсын нэгэн зам дээр эвдрээд зогссон юм. Гэтэл бутнаас хоёр арслан гарч ирээд машины өмнөх зам дээр зогсон биднийг цагийн турш машинаас буулгаагүй. Тэднийг буудахаас өөр аргагүй байлаа” гэж тэр ярьжээ.
Арслангийн махнаас идсэн үү гэсэн асуутад тэр тийм гэж хариулаад харин амт, чанарынх нь талаар ярьсангүй.
Нийгэмд дургүйцэл төрүүлсэн ийм алхамыг жүжигчин нэг биш удаа хийж байсан юм. “Тийм л байсан” гэх дурсамжийн номондоо тэрээр залуудаа гомосексүүдэд биеэ үнэлэдэг байснаа бичжээ. Одоо 65-тай тэрээр хийх юмгүй гунигтай үедээ 14 шил спиртийн ундаа уудаг гэж бас ярьсан юм.
Депардье өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нд Оросын иргэн болоод Мордовт байнга амьдрахаар бүртгүүлсэн байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР