Гүнж хэргэмээсээ татгалзав

Хуучирсан мэдээ: 2014.12.15-нд нийтлэгдсэн

Гүнж хэргэмээсээ татгалзав

Фото: Porchai Kittiwongsakul / AFP

 

Тайландын хаан ширээ залгамжлагчийн эхнэр гүнж Срирасми Ахарафонгричи сайн дураараа вангийн зэрэг дэвээс татгалзсаныг 87 настай ван Пумипон Адульядет дэмжин хүлээн авсан тухай Associated Press мэдээлж байна.

 

Гүнж Срирасмийг ийм шийдвэр гаргахад, түүний гэр бүлийнхнийн авлигын дуулиан нөлөөлжээ. Арванхоёрдугаар сарын 1-нд хаан ширээ залгамжлагч өөрийн эхнэрийн хамаатан садны хүндэт цол хэргэмийг цуцалсан юм. Тэрээр тэдэнд нэгэнд Ахарафонгрича овгийг ашиглахыг хориглосон байв.

 

Үүний өмнө гүнжийн гурван хамаатанг авлигын хэргээр цагдаагийнхан барьжээ. Тэд бүгд тус орны мөрдөн байцаах товчооны төвд ажиллаж байсан гэнэ.

 

Жонон Вадчиралонгкорн  өөрийн эцэг Пхумипон Адульядетийг залгамжлан хаан ширээнд суух юм. Сүүлийн үед 87 настай вантаны бие тааруухан байгаа.

 

Срирасми Ахарафонгричи 2001 онд хаан ширээг залгамжлагч Махи Ватчиралонгкорны эхнэр болсон ба тэдний анхны хүүхэд 2005 онд төржээ. Тэдний хүү Дипангкорн Расмижоти өөрийн эцгийг хаан ширээнд залгамжлах юм. Хэвлэлийн мэдээгээр залгамжлагч жонон гурав дахь эхнэртэйгээ хамт амьдрахаа больсон сурагтай. Жонон долоон хүүхдийн эцэг бөгөөд тэдний гурав нь вангийн зэрэг  дэвтэй гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж