Х.Лхагвасүрэнгийн хэргийн талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Х.Лхагвасүрэнгийн хэргийн талаар мэдээлэл хийнэ

Монголын рок попын загалмайлсан эцэг гэгддэг “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн хамтлагийнхаа 20 жилийн ойг Орхон аймагт тэмдэглэж яваад хүн дайрсан. Хохирогч яаралтай эмнэлэгт хандсан боловч үр дүнд хүрэлгүй амь насаа алдсан билээ. Энэ харамсалтай  хэрэг өнгөрсөн оны аравдугаар сард гарсан юм. Гэвч дээрх хэрэг өдий хүртэл сунжирч байгаад гомдолтой байгаагаа  хохирогчийн ар гэрийнхэн өнөөдөр 12 цагт хэвлэлийн хүрээлэнд  сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна.
Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж