“Чонон сүлд” киноны нээлт 2015 онд болно

Хуучирсан мэдээ: 2014.12.15-нд нийтлэгдсэн

“Чонон сүлд” киноны нээлт 2015 онд болно

“China Film Group”-ийн бүтээл "Чонон сүлд" киноны найруулагчаар Францын нэрт найруулагч Жан-Жак Анно ажилласан бөгөөд тэрээр 1988 онд “Баавгай”, 2004 онд “Ах дүүс” зэрэг кино бүтээж, чоно, баавгай, бар зэрэг зэрлэг амьтантай харилцан кино бүтээл гаргадаг туршлагатай нэгэн ажээ.

Уг кинонд МУСТА Р.Анхням тоглосон бөгөөд тэрээр Өвөр Монголын “Гаадан мээрин” кинонд тоглосноороо франц найруулагчийн нүдэнд өртжээ.Киноны зураг авалтыг  Өвөр монголын өөртөө засах оронд  2013 оны дөрөвдүгээр сараас эхлүүлжээ. Киноны төсөвт ойролцоогоор 38 сая ам.долларын хөрөнгийг зарцуулсан гэнэ.

"Чонон сүлд" кино 2015 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр Франц улсад, хоёрдугаар сарын 19-ний өдөр Хятадад тус тус нээлтээ хийхээр зэхжээ. Сонирхуулахад, зохиолч Зян Руны 2004 онд хэвлүүлсэн “Чонон сүлд” роман 20 сая хувь борлогдож, “Мао Зэ Дуний ишлэлүүд”-ийн дараа орох Хятадын хамгийн борлуулалттай номоор шалгарсан билээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж