Өдгөө 59 настай Витор Мартинс 15 жилийн турш Санта Клаус болж, худалдааны төвөөр үйлчлүүлж буй хүүхдүүдийн хүслийг сонсдог ажил хийжээ. Тэрбээр биеийнхээ 94 хувийг шивээсээр бүрж, биеийнхээ хэд хэдэн газар персинг зүүсэн бөгөөд хамгийн “ганг” өвлийн өвөөгөөр тодорчээ. Түүний биен дээр шивээснүүдийн дийлэнх нь зул сарын баяр, Санта Клаустай холбоотой цаа буга, бэлэг гэх мэтийн зургууд болон үгс байдаг юм байна.
Тэрээр ажилдаа гарах үедээ биеийнхээ бүхий л шивээсийг далдалж, урт цагаан бээлий өмсдөг аж.
Т.АНУ