Та их ажлын дараа арай гэж амрах гэтэл хөрш айлын дуу чимээ, хажууд тань унтах хүний хухирах зэрэг нойрыг тань хулжааж байна уу. Өөрийгөө дуу чимээнээс тусгаарлаж, чихээ бөглөөд унтахыг хүссэн ч сэрүүлгээ дуугарахыг сонсохгүй нам унтчих вий, утсаа дуугарахыг сонсолгүй чухал дуудлагыг аюалгүй өнгөрөөх вий гэх мэт санаа зовоосон зүйлсээс болоод та дуу чимээнээс өөрийгөө тусгаарлаж чадахгүй байна уу.
Тэгвэл Hush нэртэй ухаалаг, чихний бөглөөс гарчээ. Уг чихний бөглөөсийг тусгай арр-ын тусламжтайгаар ухаалаг гар утастайгаа холбох ба танд дуудлага ирэх болон мэссэж ирэх үед таны сонгосон дуугаар дуугарч мэдээлэл өгнө. Мөн сэрүүлгийн тавьсан цагт чихний бөглөөсөөр дамжин танд сэрүүлэг дуугарах чимээ очно.
Харин эргэн тойрны бүхий л дуу чимээг хааж, таныг юунд ч сатаарахгүй сайхан амрах боломжийг олгох юм байна.
Т.БИЛГҮҮН