Цахилгаан бороохойтой гар утасны гэр бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.15-нд нийтлэгдсэн

Цахилгаан бороохойтой гар утасны гэр бүтээжээ

Гэмт этгээдийн халдлагаас өөрийгөө хамгаалахад зориулсан төрөл бүрийн хэрэгсэл байдаг. Цахилгаан бороохой, шүршдэг хий гэх мэт. Харин эдгээрийг байнгын хэрэглээ болсон гар утсандаа суурилуулах мэргэн санааг олжээ.

Гар утасны энгийн гэр шиг зөөлөн резинен гэр нь өөртөө жижиг хэмжээний цахилгаан гүйдэл дамжуулагч утастай юм байна. Жижиг хэмжээний хаалтыг авч гар утасны хажууд байрлах товчлуур дээр дарах үед уг жижиг дамжуулагч утсаар цахилгаан гүйдэл гүйнэ.

Үүнийг цахилгаан бороохой хэлбэрээр ашиглаж, тань руу халдахыг завдсан этгээдийг цахилгаанаар цохиулах боломжтой аж.

Одоогоор зөвхөн iPhone ухаалаг гар утасны сүүлийн загваруудад тохирох хувилбарыг хийгээд байгаа ба 149 ам.долларын үнэтэй юм байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж