Модны нүүрсэн сойз бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.15-нд нийтлэгдсэн

Модны нүүрсэн сойз бүтээжээ

Эмээ өвөө нар модны нүүрсээр шүдээ үрэхэд маш гоё өнгө олж гялалздаг тухай зөвлөгөө өгдөг билээ. Тэгвэл тэдний ашиглаж ирсэн энгийн жорыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, модны нүүрсээр хийсэн оо сойз бүтээжээ.

Энэхүү тусгай оо сойзоор шүдээ угаах нь ямар нэгэн химийн элементийн оролцоогүй цэвэр байгалийн гаралтай зүйлсээр шүдээ цэвэрлэх сайхан боломж хэмээн сурталчилж эхлээд байна.

Бүхий л хэсэг нь хар өнгөтэй сойзны үсийг модны нүүрсэнд үрээд дараа нь шүдээ цэвэрлэх юм байна.

Япончуудын бүтээсэн энэхүү модны нүүрсэн оо сойзыг 10 ам.долларын үнээр онлайн дэлгүүрүүдээр худалдаж авах боломжтой.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж