Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 16.00 цагт зарласан юм. Тус хуралдаанаар найман асуудал хэлэлцэх бол гурван асуудалтай танилцах ажээ. Тодруулбал, хэлэлцэх асуудлын жагсаалтад нууцын зэрэглэлтэй хоёр ч асуудал багтсаныг Гадаад хэргийн сайд оруулах юм байна. Мөн яамдын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай, Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хэлэлцүүлэх ажээ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг дараах хүснэгтээс сонирхоно уу.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | Яамдын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай | С.БАЯРЦОГТ |
2. | Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай | С.БАЯРЦОГТ |
3. | Хуваарь шинэчлэн батлах тухай | С.БАЯРЦОГТ |
4. | Журам батлах тухай | Ж.ЭРДЭНЭБАТ |
5. | Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн түрээсийн тухай | Л.ГАНТӨМӨР |
6. | Нууц асуудал* | Л.ПҮРЭВСҮРЭН |
7. | Нууц асуудал* | Л.ПҮРЭВСҮРЭН |
8. | Бусад асуудал* | Ч.САЙХАНБИЛЭГ |
Г.ДАРЬ